Улс төрд алба хашиж байх жилүүддээ эрх мэдлээ урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан, хээл хахууль авсан зэрэг нь анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-н дарга Н.Энхбаяр болон түүний хээл хахуулын хэрэгт хамсаатан гэгдэх До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал дуусч, шүүх бүрэлдэхүүн дүнгээ гаргалаа.
Тодруулбал, Н.Энхбаярт ТВ-9 телевиз болон Эрдэнэт үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэхтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож 2.6 жилийн ял оноож, Ж.Мягмаржаргалын “Ганбөмбөлөг”-тэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож мөрийтэй тоглосон гэж буруутган нэг жил хорих ял оноосон байна.
Харин Д.Чулуунбаатар Ж.Мягмаржаргал нарын ялыг хэвээр үлдээсэн байна.
Д.ЖАРГАЛ