Э.Энхбат алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Э.Энхбат алтан медаль хүртлээ

Чежүгийн “Дэлхийн цом”-ын тэмцээний хоёр дахь өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Э.Энхбат аваргын алтан медаль хүртлээ. Мөн өнөөдөр 81 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медалийн эзэн болов. Түүний хувьд өмнө нь тус тэмцээнээс үндсэн жин болох 66 кг-д гурван алт, 73 кг-д хошой мөнгөн медаль зүүж байсан бөгөөд ийнхүү 81 кг-д анхны медалиа хүртсэн нь энэ. Түүнчлэн өнөөдөр “Дэлхийн цом”-ын татамид хүч үзсэн Монголын жүдочдоос +100 кг-ын жинд Х.Мөнхбаатар, Ө.Дүүрэнбаяр нар хүрэл, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Цэрэнханд мөн хүрэл медалийн тавцанд гарлаа.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын жүдочид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бөгөөд ийнхүү нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медалийн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарав.

БНСУ-ын Чежү аралд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээн нь жүдочдын энэ оны сүүлийн тэмцээн билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж