Fortescue Австралийн татварыг эсэргүүцэхээ мэдэгдлээ | News.MN

Fortescue Австралийн татварыг эсэргүүцэхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Fortescue Австралийн татварыг эсэргүүцэхээ мэдэгдлээ

Австралийн төмрийн хүдэр олборлогч компани “Fortescue Metals” компани хэрвээ Австралийн засгийн газар уул уурхайн салбарт ноогдуулах гэж байгаа өндөр татварын хэмжээгээ бууруулахгүй бол 15 тэрбум ам.долларын шинэ төслүүдээ хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн талаар “BBC” агентлаг дамжууллаа. 2012 оны 7 сараас уул уурхайн компаниудаас 40 хувийн ашгийн татвар авахаар Австралийн засгийн газар төлөвлөж байгаа юм. Үүнийг нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд нийтээрээ эсэргүүцэж байгаа ч татварыг болиулахын тулд уурхайнхан гомдоллож, айлгах тактик хэрэглэж байна гэж засгийн газар нь үл ойшоож байгаа юм.

Хэрвээ ийм өндөр татвар авах юм бол хоёр том төсөл санхүүжүүлэх гэж байгаагаа зогсоох болно гэж “Fortescue” мэдэгдсэн байна. Тус компани баруун Австралид хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг нь есөн тэрбум, нөгөө нь зургаан тэрбум ам.долларын санхүүжилт шаардаж байгаа. Уг хоёр төслийн нэг болох “Solomon Hub”-ыг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй уурхайн төсөл гэж “Fortescue” өмнө нь мэдэгдэж байсан юм. “Fortescue” компанийн хэсгийг нь Хятадын төрийн өмчийн уул уурхайн компани эзэмшдэг бөгөөд зардлаа нөхөхөөс нь өмнө ашгийн татвар авах гэж байгаа нь тус компанийг өрөө төлж ашигтай ажиллахыг хүнд байдалд оруулах болно гэж үзэж байна.

Татвар нэмэх тухай засгийн газрын алхам нь тус улсын хөгжлийн хөдөлгүүр гэж тооцогддог уул уурхайн компаниудын ууртай дуу хоолой, эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уурхайчид татварын үзүүлэх нөлөөг хэтрүүлж тооцож байна. Зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өссөн учраас эцсийн дүндээ уурхайн компаниудын олж байгаа ашиг буурахгүй гэж тус улсын сангийн сайд Wayne Swan ярьсан байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nokia 2010-05-20 213.176.139.47

connecting people

Avatar

www.Freecall.mn 2010-05-20 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж