1. Хямдрал-Зул сарын баяраар бараа бүтээгдэхүүндээ өндөр дүнтэй хямдрал урамшуулал зарла. Энэ баяраар хүмүүс бие биедээ бэлэг худалдаж авч өгдөг учраас хямдрал нь тэдний худалдан авах хүслийг улам бүр нэмэгдүүлж өгдөг. Нөгөө талаар хямдрал нь өөрөө тухайн дэлгүүр, үйлчилгээний газрын үйлчлүүлэгчиддээ барьж байгаа том Бэлэг болдог.
2. Бэлэг боох үйлчилгээ-Тодорхой дүнтэй худалдан авалт хийсэн хүмүүсийн бэлэгнүүдийг үнэгүй боож, баглаж өгөх нь үйлчлүүлэгчдийн бас нэг ажлыг хөнгөвчилж өгдөг. Бас тэд бэлгийг нь үнэтэй боож өгдөг газраас биш харин танайхаас бэлэг худалдаж авна. Бэлэг боох үйлчилгээ гайхалтай бэлэг мөн.
3. Үзвэр үйлчилгээний талаар мэдээлэл өгөх-Хэрэв танай байгууллага имэйлээр харилцагчидтайгаа харьцдаг бол тэдэнд зул саярын баярын үеэр болох үзвэр, үйлчилгээ, тоглолтуудын мэдээллийг цогцоор нь өгөх нь үйлчлүүлэгчдийг баярлуулж, сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.
4.Зул сарын баяраар бэлтгэж болох амттаны жор-Имэйлээр дан ганц өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгыг явуулах биш мөн зул сарын баяраар гэрийн эзэгтэй нар гэр бүлдээ хийж өгч болох төрөл бүрийн жигнэмэг, амттан хоолны жорыг бичээд явуулвал тэд маш баяртайгаар хүлээн авч, тэдгээрийг гэртээ хийж турших болно. Тэр тусмаа дотор нь ордог орц, материал нь танай дэлгүүрт байдаг бол маш том боломж.
5. Бэлгийн карт-Танай үйлчлүүлэгчид магадгүй хайртай, дотны хүмүүстээ зул сарын баяраар яг ямар бэлэг авахаа сайн шийдэж чадахгүй байж болох юм. Тэгвэл тэдэнд бэлгийн картыг санал болгож болно. Тэд үүнийг хайртай хүмүүстээ бэлэглэж тэд үнийн дүндээ багтаагаад дуртай зүйлээ худалдаж авах боломжтой. Энэ бол бас л нэг зул сарын онцгой бэлэг юм шүү.