
Кембрижийн гүнгийн эхнэр Кейт Миддлтоныг эмнэлэгт хэд хоног хэвтэж, эмчилгээ хийлгэж байх зуур зарим эх сурвалжууд түүнийг ихэр хүүхэд төрүүлж магадгүй хэмээн бичих болсон байна. Энэхүү таамаг Кейт Миддлтоны жирэмсний хурц хордлого дээр үндэслэхийн сацуу хосуудын аль алиных нь талд ихрийн удам байдагтай холбоотой гэнэ. Хунтайж Уильямийн хувьд түүний ээжийн талаас нагац ах Чарльз нь ихэр охинтой юм байна. Мөн түүний ээж Дианагийн элэнц өвөө Лорд Фермое ихэр байсан гэнэ. Харин Кейт Миддлтоны ээжийн талын эмэг эх нь ихэр байсан аж. Тиймээс Кейт Миддлтоныг ихэр хүүхэд төрүүлэх боломжтой хэмээн эх сурвалжууд бичиж байна.
Б.Анхтуяа