Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг дэмжихээр сурах бичгүүдийг албан ёсоор зохион хэвлүүлэхээр болсон тухай албаныхан мэдээллээ. Ингэхдээ тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургуульд ашиглаж буй ерөнхий эрдмийн болон ганцаарчилсан хөтөлбөрийн сурах бичгийг бага ангиас нь эхлэн зохион, хэвлүүлэх ажээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй сурагч хүүхдүүдийн онцлогт таарсан, тэдний сурч боловсрох боломж нөхцлийг сайжруулах гол ач холбогдолтой талаар албаныхан онцолж байна. Ийнхүү одооноос хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан сурах бичгийг зохион, хэвлүүлэх ажлыг эхлүүлэн 2013-2014 оны хичээлийн шинэ жилээс сургалтад ашиглахаар төлөвлөжээ.
У.БОЛОР