“Төр ёсоо дээдэлье” тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

“Төр ёсоо дээдэлье” тэмцээн болов

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Говьсүмбэр аймгийн төрийн захиргааны байгууллагуудын дунд “Төр ёсоо дээдэлье” сэдэвт цэц сорих тэмцээн арванхоёрдугаар сарын 02-ны өдөр боллоо.

Тэмцээнд аймгийн ЗДТГ-н Хөгжлийн бодлогийн хэлтсийн, Тамир ахлагчтай “Цэц” баг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн, Сонинбат ахлагчтай “Тусгаар тогтнол-1” баг, Хууль зүйн хэлтсийн, “Тусгаар тогтнол-2” баг, ТЗУХ-н Бантал сумын “Сүлд” баг, Шивээговь сумын “Түшээ” багууд оролцож, авхаалж самбаа хурд хүч сорилоо.

Тэмцээн асуулт хариулт, авхаалж самбаа сорьсон нийт найман үеээс бүрдсэн ба багийн ахлагч нарын дунд оюун ухаанаа уралдуулсан сонирхолтой үе байлаа.

Тэмцээн маш сонирхолтой өрсөлдөөнтэй болж тэргүүн байрыг Хөгжлийн бодлогийн хэлтсийн, Тамир ахлагчтай “Цэц” баг эзэлж, 2 дугаар байранд Нийгмийн хөгжлийн хэлтсийн, Сонинбат ахлагчтай “Тусгаар тогтнол-1” баг, 3 дугаар байранд Хууль зүйн хэлтсийн, “Тусгаар тогтнол-2” баг тус тус шалгарлаа.

Эх сурвалж: www.gobisumber.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж