Хамасийн удирдагч Палестинд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Хамасийн удирдагч Палестинд айлчилна

Палестинийн Исламист Суннит байгууллага болох Хамас бүлэглэлийн удирдагч Калад Машал Газын зурваст айлчлах болсноо мэдэгджээ. Тэрээр энэхүү айлчлалын хүрээнд Газын зурваст Израйльчуудын гарт олон мянгаар амиа алдсан  Палестинийн ард түмний ар гэрийхэн болоод оршин суугчидтай уулзах гэнэ.

Түүнчлэн Машал айлчлалынхаа үеэр сүүлийн үед Израйль болоод Палестинийн хооронд үүсээд байгаа нөхцөл байдалд Европын холбоо болоод АНУ-тай хийх хэлэлцээрийн талаар мөн онцлох аж. НҮБ болоод олон улсын зүгээс Газын зурваст үүсээд байгаа нөхцөл байдалд ихээр анхаарлаа хандуулаад байгаа юм. Палестинийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний айлчлал гурван өдрийн турш үргэлжлэх гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж