Америкийн жүжигчин Присцилла Пресли “Зул сар”-ын баярт зориулан тавьж буй “Цасан цагаан” жүжигт хорон санаат хатны дүрийг бүтээжээ. Өдгөө 67 настай жүжигчин Присцилла Пресли удаагаа үггүй жүжигт дүр бүтээсэн нь энэ аж. Харин Присцилла Преслитэй хамтран тоглосон бусад жүжигчид хорон санаат хатаны дүр түүнийг чадварыг улам тодотгосон хэмээн үнэлсэн байна. Присцилла Преслиг хүмүүс чадварлаг жүжигчин гэдгээс нь гадна рок-н-роллын хаан агсан Элвис Преслигийн экс эхнэр гэдгээр сайн мэддэг юм. Жүжигчин Присцилла Пресли 1967 онд алдарт дуучин Элвис Преслитэй гэрлэж, Лиза Мэри гэдэг охинтой болсон бөгөөд 1973 онд гэрлэлтээ цуцлуулснаар Элвис Преслигээс салжээ.
Б.АНХТУЯА