Хилари Клинтон Белфастад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Хилари Клинтон Белфастад айлчилж байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Европт хийх дөрвөн өдрийн айлчлалын хүрээнд өнөөдөр буюу баасан гаригт Хойд Ирландын нийслэл Белфастад айлчилж байгаа юм байна. Тэрээр Белфастын “Titanic Belfast”-д Хойд Ирландын Ерөнхий сайд болоод дотоод хэргийн сайд нартай төрийн дээд хэмжээний уулзалт хийх юм байна.

Клинтон энэхүү айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар зарим асуудлыг онцлох аж. Тэрээр өчигдөр Дублин хотноо  Европын орны төлөөлөгчид оролцсон эдийн засгийн асуудлаарх бага хуралд оролцсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж