&#34Н.Энхбаярын эвсэл задрахгүй&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

&#34Н.Энхбаярын эвсэл задрахгүй&#34

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж МАХН-ын гишүүд Шинэчлэлийн Засгийн газраас гарна хэмээн мэдэгдсэн. Хэд хоног энэ мэдэгдэл улс төрийн хүрээнийхнийг доргиож байсан ч тэд үнэн хэрэгтээ Засгийн газраас гарахгүй, үлдэх шинжтэй боллоо. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр "Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал" гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм. Мөн хэд хоногийн өмнө "МАХН-тай санал нийлэхгүй байна" гэж байсан МҮАН-ын гишүүд Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нарыг Шинэчлэлийн Засгийн газраас гарахгүй байхыг зөвлөсөн байна. Тиймээс МАХН-ын удирдах зөвлөл Засгийн газраас гарахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргахаар ярилцаж байгаа гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гадаад улс дахь айлчлал өндөрлөж, ажилдаа ороод байхад шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газраас гарах хүсэлтэй албан ёсоор тавиагүй байгаа нь тэднийг үнэхээр засгаас гарах бодолгүй байсныг харуулж байгаа гэж зарим эх сурвалж хэллээ. Тэгээд ч шүүх хурлынхаа өмнө Н.Энхбаяр "Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал" гэж баатарлаг үг хэлсэн нь юуг харуулж байна вэ? Д.Тэрбишдагва, Н.Энхбаяр нарын ээлжит жүжгийн үргэлжлэл үү? гэх асуултыг иргэд тавьж эхлээд байна.

Эх сурвалж: www.24tsag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж