Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зориулж Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар 50 мянган ам.доллар хандивлалаа. Тус улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Асым Арар энэ сарын 22-нд Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай мэдэгджээ. Үүнээс гадна тусламжийн хөнжил, аяны хөнжил, дулаан хувцас, хүнсний барааг хүлээлцэх ёслол өнөөдөр 10:00 цагт боллоо. Хүнд, хэцүү цагт сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шадар сайд М.Энхболд талархал илэрхийлээд хэрэгцээтэй газарт нь хүргэж, эргэж хариу мэдэгдэнэ гэлээ.
Д.Долгор 2010 оны 2 сарын 24