МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчид Шүүх хурлыг орхин гараад байна. Гэвч тэд хурлыг орхин гарсан ч шүүх хурлыг үргэлжүүлж байна. Учир нь Дээд шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа учраас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байдаг аж. Харин Дээд шүүхийн гадаа жагсаж байсан Н.Энхбаярыг дэмжигч МАХН-ын гишүүд Дээд шүүх рүү орохоор дайрч, хаалгыг нь эвдэхэд хүрээд байна. Тиймээс тэднийг зохицуулахаар цагдаагийн хүч нэмэгдэж ирлээ. Н.Энхбаярын шүүх хурал эхлэхэд цагдаагийнхан өндөржүүлсэн хамгаалалтад орсон байсан билээ.