Сэтгүүлчид мэргэших ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид мэргэших ёстой гэв

“Санхүүгийн зах зээл ба сэтгүүл зүй” сургалтыг жил бүр Санхүүгийн  зах зээлийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг аж. Энэ жилийн ээлжит сургалт өнөөдөр  хоёр дах өдрөө үргэлжиллээ.  Уг сургалтанд хэвлэл мэдээллийн эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчид болон ХААН банкны ажилчид хамрагдсан юм.  Эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд өнөөгийн зах зээлийн талаар тодорхой мэдээллийг өгсөн нь цаг үеэ олсон арга хэмжээ болсон. Энэ үеэр Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг  “Санхүүгийн зах зээлийн хямрал, өнөөгийн чиг хандлага”, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат “Хөрөнгийн  зах зээлийн хөгжлийн асуудал”,  СЗЗХ-ны Сургалтын хорооны дарга  Л.Бямбаа “Санхүүгийн зах зээлд мэдээллийн  гүйцэтгэх үүрэг, Санхүүгийн сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй” сэдвээр хичээл зааж,  сэтгүүлч нартай санал бодлоо солилцлоо. “Санхүүгийн зах зээлд мэдээллийн гүйцэтгэх үүрэг асар их. Тиймээс сэтгүүлчид энэ чиглэлээр мэргэших ёстой” гэдгийг Л.Бямбаа дарга онцолж байсан юм.  
 
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж