Гаж донтон эмэгтэй амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Гаж донтон эмэгтэй амиа алджээ

Баварийн цагдаа нар Мюнхэн хотын 47 настай оршин суугч Антье Крапникийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Цагтаа энэ эмэгтэй эрчүүдийг олон цагаар бэлгийн ажил хийлгэдэг байсанд буруутгагдан саатуулагдаж байсан юм. Хүчирхийлэгч эмэгтэйн амьгүй цогцсыг гэрээс нь, тодруулбал хөнжил дотроос нь олжээ.

Шүүхийн задлан шинжилгээ хийсний дараагаар л түүний үхлийн шалтгаанууд тодорхой болох юм. Урьдчилсан таамаглалаар бол энэ эмэгтэй хар тамхи болон согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээд гүн нойрсчээ. Үхэхдээ хүртэл тэрээр өөрийн садар занг орхиогүй байна. Тэрээр өөрийн ээлжит бэлгийн хамтрагчтайгаа нэг оронд ороод таалал төгсөв.
 
Өмнө нь цагдаа нар түүнийг баривчилж байсан юм. Тэрээр хоёр эрэгтэйг өөрийн гэрт урхидан аваачаад хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан билээ. Хохирогчдын нэг болох 43 настай Дитер Шульц талийгаачтай Мюнхэн хотын төвд явж байгаад тааралдтал эмэгтэй түүнийг гэртээ урьсан гэдэг. Тэнд шинэ танилууд сэгсийтэл сексджээ. Хохирогч эр гэрийн эзэгтэй түүнийг өөртэй нь зогсолтгүй найман удаа бэлгийн харьцаанд оруулсан гэж гомдол мэдүүлсэн байна. Сулбайж, ядарсан эр түүнээс дайжиж, эмэгтэйн тагтан дээр нуугдсан аж.

Айж сандарсан эр Антьегийн гэрээс дотоожтойгоо гарч гүйжээ. Аюулгүй газар очоод тэрбээр өөрийгөө хүчиндүүлсэн гэдгийг ойлгоод цагдаагийн газар руу утасдав. “Та нар надад туслаач. Тэр эмэгтэй намайг сексээр алах гэж байна. Би үргэлжлүүлэх чадваргүй байна” хэмээн үйлийн үртэй эр уйлан донгоджээ. Хэргийн газар дээр хоёр цагдаа очтол Антье Крапник тэднийг юу ч болоогүй мэт угтаж авав. Эмэгтэй тэдэнд өөртэй нь унтахыг санал болгосон ч цаадуул нь эелдэгээр татгалзсан гэдэг.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж