Италийн хөлбөмбөгч Марио Балотеллигийн экс найз бүсгүй Рафаэлла өнгөрсөн лхагва гаригт нярайлж хөөрхөн охинтой болжээ. Хэдийгээр Рафаэлла төрөх хугацаанаасаа гурван долоо хоногийн өмнө ээжийнхээ гэрт нярайлсан ч 3.8 кг жинтэй эрүүл чийрэг охин төрүүлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Марио Балотелли анх экс найз бүсгүйгээ жирэмсэн болсныг дуулаад тэгтлээ баярлаагүй ч охиноо төрснийг дуулаад маш их баярлаж, догдолжээ. Мөн Марио Балотелли өөрт нь хөөрхөн охин төрүүлж өгсөн экс найз бүсгүйдээ ямар бэлэг барих талаар их л чухалчлан бодож байгаа гэнэ. Гана гаралтэй хөлбөмбөгийн од Марио Балотелли загвар өмсөгч Рафаэлла нар жил гаруйн хугацаанд үерхсэн бөгөөд хосууд салсны дараа Рафаэлла жирэмсэн болсноо мэдсэн гэдэг.
Б.АНХТУЯА