“Алтан сарнай” наадмын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

“Алтан сарнай” наадмын бүртгэл эхэллээ

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг оны онцлох хүнийг тодруулдаг “Алтан сарнай” наадам 12 дахь жилдээ болох гэж байгаа талаар өнөөдөр тус холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ. Энэ удаагийн наадам www.altansarnai.mn гэсэн цахим хаягаар санал авч шилдгүүдээ шалгаруулахаараа онцлог  гэж тэд мэдээлэв. Соёл урлаг, спорт, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэг, бизнес, улс төр, дэлхийн Монгол хүн гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ шалгаруулах “Алтан сарнай” наадам энэ жил гурван үе шаттай явагдах бөгөөд энэ сарын 7-16-ны хооронд төрөл тус бүр дээр нэр дэвшүүлж, 17-24-нд 10 хүнийг сонгон шалгаруулан 25-31-нд шилдгийн шилдэг гурван хүнийг тодруулах аж. Дашрамд сонирхуулахад “Алтан сарнай” наадмыг үзэх хүсэлтэй хүн олон байгааг харгалзан энэ удаагийн наадмын тасалбарынхаа 50 хувийг гадуур борлуулахаар болжээ.

Т.ХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж