Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны Удирдах зөвлөл өчигдөр Швейцарийн Лозанна хотноо хуралдаж, дээрх шийдвэр гаргажээ. УЕФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жианни Инфантино тус хурлын дараа хэвлэлийн бага хурал хийлгэж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг олон нийтэд танилцуулсан байна. “Евро-2020” тэмцээнийг тив даяар зохион байгуулах нь УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платинигийн санаа гэнэ. Үүнийг УЕФА-гийн гишүүн орнуудын хөлбөмбөгийн холбоодийн дийлэнх нь дэмжсэн тул ийнхүү биеллээ олохоор болжээ. Зөвхөн Туркийн талаас дээрх саналын эсрэг байр суурьтай байгаа аж. Тэдний хувьд 2020 тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар хүсэлт гаргаад буй билээ.
Дашрамд сануулахад, “Евро-2016” Францад болох бөгөөд тэмцээний түүхэнд анх удаа 24 баг өрсөлдөнө гэдгээрээ онцлогтой юм.