
УИХ-ын гишүүн Г.Уянга нэг эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд тийм ч дуртай биш бололтой. Түүнийг Н.Энхбаярын далбаан дор явдаг гэж гаднаа ярьж байгаа ч Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга болсонд нь дотроо дургүй байдаг ч юм билүү хэн мэдэх билээ. Ямартай ч нэг эвслээс УИХ-д сонгогдсон өөрөөс нь гадна цор ганц эмэгтэйдээ хатуурхах шалтгаан түүнд байдаг байх нь. УИХ-ын чуулганы танхимд ойролцоо суудаг ч гэсэн хоорондоо нэг их үг солилцдоггүй зэргээс нь энэ бүхэн тодорхой мэдэгддэг. Уг нь энэ хоёр эмэгтэй УИХ-д орж ирэхээсээ өмнө ижилхэн л замыг туулсан баймаар сан. Үзэл бодлоосоо болоод нэг, нэгэндээ сайнаар хандаж чаддаггүй юм болов уу.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
