Жессика Альба “Букингем”-ээр зугаалавХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлШ. Адъяамаа Энтертайнмент Мэдээ 2012-12-07Холливудын үзэсгэлэнт бүсгүй, сайн ээж Жессика Альба өнгөрсөн даваа гаригаас эхлэн Их Британийн нийслэл Лондон хотоор том охин Онорынхоо хамтаар аялж, амарч байна. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт дөрвөн настай охинтойгоо Лондонгийн Үндэсний түүхийн музейгээр аялж, “Хайд-Парк”-ийн “Winter Wonderland”-д гулгах зэргээр цагийг их л хөгжилдөн өнгөрөөжээ. Түүнчлэн ээж охин хоёрын энэхүү зугаатай аялал өчигдөр Их Британийн хатан хааны Букингемийн ордонг үзэж сонирхсоноор үргэлжилсэн байна. Жүжигчин Жессика Альба Букингемийн ордоноор зугаалахдаа ордоны талаар охиндоо тайлбарлаж байгаа бололтой гараараа элдвийг заан ярьж явсан бөгөөд хамтдаа ордны гадна зургаа авахуулжээ. Мөн тэрээр хаа явсан газраа бяцхан гүнжийнхээ зургийг гар утсаараа дарж, бичлэг хийж явсан байна. Жүжигчин Жессика Альба ер нь их гэр бүлсэг, тул гэрийнхэндээ аль болох их цаг зарцуулж, хамт байхыг хичээдэг гэнэ. Гэхдээ тэрээр сүүлийн үед шинэ уран бүтээлийн санал хүлээн аваад байгаа бөгөөд уран бүтээлийн ажилдаа орохоосоо өмнө ийн охиндоо цаг гаргаж байгаа бололтой.Б.АНХТУЯАХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл