Элчин сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Элчин сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан ч дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас санал болгосноор Монгол Улсаас БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Г.Батжаргал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэл, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Бельгийн Вант Улс болон Европын холбоонд  суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадорж, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Энхбат, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболд, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишиг нарыг тус тус томилохоор Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх саналыг дэмжин, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Энхсайхан, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Бельгийн Вант Улс болон Европын Холбоонд  суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Аюурзана, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайраан, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэл, Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Очиржав нарыг тус тус эгүүлэн татахаар төслөө УИХ-д мэдүүлээд байгааг ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж