Шоронгоос оргох гээд хананд гацаж орхижээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Шоронгоос оргох гээд хананд гацаж орхижээ

Бразил улсын нэгэн шоронгоос оргохыг завдсан хоригдол төлөвлөгөөгөө биелүүлж дөнгөсөнгүй. Мань хүн хананд гаргасан нүхээрээ гарах үедээ гацаж орхижээ. Рафаэль Валадогийн бүтэлгүйтлийн гол шалтгаан түүний хүдэр чийрэг бие байв. Сайн эр өнгөрөгч даваа гарагт шилжих шөнө Серис мужид байдаг шоронгоос оргохыг оролдсон гэнэ. Хоригдлууд усанд ордог өрөөний ханыг трубагаар цохиж нүхэлсэн бөгөөд түүгээрээ оргох гэж байжээ.
Валадогийн өмнө тэр нүхээр нэг хоригдол гарч амжсан боловч түүний ээлж болонгуут мань хүн тал биеэ оруулаад гацсан аж. Аргаа барсан тэрбээр аврал гуйж эхэлсэн тул төдөлгүй шоронгийн хуягууд гүйн иржээ. Хэдэн цагийн дараа үлэмж биетэй хоригдлыг гацаанаас гаргаж дөнгөсөн байна. Энэ зорилгоор онцгой байдлынхан ирж ажиллав. Хоригдол эрийн хавирга хугарсан тул эмнэлэгт хүргэгджээ.

Эх сурвалж www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж