Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Х.Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлийг шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгаруулж Засгийн газраас 100 сая төгрөгийн шагнал олгохоор болсон. Энэхүү шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болно. Энэ нь төрөөс шинжлэх ухааны бүтээлийг үнэлэх хамгийн өндөр мөнгөн шагнал аж.
А.АМАР