Жүдочид эхний өдөр таван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Жүдочид эхний өдөр таван медаль хүртлээ

БНСУ-ын Чежү аралд өчигдөр эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдөр Монголын жүдочид таван медаль хүртлээ. Тэмцээн өнөөдөр үргэлжилж, өндөрлөх юм.

Чежүгийн “Дэлхийн цом”-д 16 орны 161 тамирчин оролцож байна. Уламжлал ёсоор эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын баг тамирчдаас 17 жүдоч “Дэлхийн цом”-ын татамид хүч үзсэнээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинд, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар мөнгөн медаль хүртсэн бол Д.Баярмагнай, Г.Болдбаатар /хоёул 60 кг/, А.Цолмон /эм, 52 кг/ нар хүрэл медалийн эзэн болжээ. Ингэснээр Монголын жүдочид эхний өдрийн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдээд байна.

Харин өнөөдөр 81 кг-д С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, С.Баасандорж, Г.Алтанбагана, 90 кг-д Д.Бат-Эрдэнэ, Х.Цогтгэрэл, -100 кг-д Б.Тэмүүлэн, Э.Энхбат, +100 кг-д Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар, Ө.Дүүрэнбаяр нар, мөн эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, Ц.Цэрэнханд, -78 кг-д Б.Мөнхтуяа, Т.Баасанжав, +78 кг-д Д.Золжаргал, Г.Гантогос нар барилдах юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж