Шүүгчид зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Шүүгчид зөвлөлдөж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэж эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байна. Н.Энхбаярын өмгөөлөгч нар Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч н.Эрдэнэбалсүрэн нарын дөрвөн шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн татгалзах хүсэлт гаргажээ. Мөн тэд шүүх хуралд улсын яллагчаас төлөөлөл оролцуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. хэрвээ тэдний хүсэлтийг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэх юм бол энэ удаагийн шүүх хурал дахиад хойшлох юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж