МАХН-МҮАН хамтарсан мэдэгдэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

МАХН-МҮАН хамтарсан мэдэгдэл хийнэ

МАХН-ын Гүйцэтгэх товчооноос МАХН-ын харъяалалтай сайд нарыг Засгийн газраас гаргана гэсэн мэдэгдэл гаргаад хэд хонож буй. Энэ талаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга” ёс эвслээс хамтарсан мэдэгдэл хийнэ хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва уржигдар мэдээлсэн. Өчигдөр хамтарсан мэдэгдэл хийнэ гэсэн хүлээлттэй байсан ч тийм зүйл болоогүй.

Харин өнөөдөр уг мэдэгдлийг хийнэ гэдгийг МҮАН-ын талын эх сурвалж хэлж байна. Ямар боловч эвслийг бүрдүүлэгч нэг субъект болох МҮАН-ынхан МАХН-ын сайд нарт Засгаас гарах хэрэггүй хэмээн зөвлөжээ. Бас эвсэл ямар ч нөхцөлд задрахгүй, АН-тай нэгдэхгүй гэж МҮАН-ынхан үзсэн байна. 

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр урьд шөнө байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газрыг тогтвортой байлгах хэрэгтэй гэжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж