Төсөлд хамтран ажиллах тухай мэдлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Төсөлд хамтран ажиллах тухай мэдлэг олгоно

Азийн хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран олон улсын болон дотоодын шинж чанартай төслүүдэд хэрхэн оролцдог тухай  журмын талаар мэдээлэл өгөх сургалтыг арванхоёрдугаар сарын 12-ны 09.00 цагт  МҮАХҮТ-д зохион байгуулах гэж байна. Энэ үеэр  Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй бүхий л төсөлд хэрхэн оролцох, шаардлага нь ямар байдгийг мэдэж авах боломжтой ба төслийг хамтран хэрэгжүүлэх шатны хэрэгтэй мэдлэгийг ч хуваалцах юм байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд арванхоёрдугаар сарын 12-ноос өмнө МҮХАҮТ-д хандан бүртгүүлэх боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж