Тэрээр “МАХН-ын Гүйцэтгэх товчооноос улс төрийн хэлмэгдүүлэлт цаашид тасралтгүй үргэлжлэх аваас МАХН хэлмэгдүүлэлтийг хамт хийж байгаа, эсхүл түүнтэй эвлэрсэн юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа тул намын жирийн гишүүд, дэмжигчдийн шаардлагаар МАХН-аас өнөөгийн Засгийн газарт орж ажиллаж байгаа гишүүдийг Засгийн газраас гарах хүртэл арга хэмжээ авах талаар чиглэл гаргаж, түүнийгээ “Шударга ёс” эвслийн удирдах дээд байгууллагаар хэлэлцүүлэхээр шийдвэр гаргажээ” гээд энэ бүхэнтэй холбогдуулж дараахь байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үүнд: “1. Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал ач холбогдолтой.
2. Засгийн газрыг тогтвортой байлгахын үндэс нь хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох явдал юм. Иймээс Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд захиалгаар ажиллаж байгаа хараат шүүгчдийн ажиллагааг таслан зогсоож, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг МАХН-“Шударга ёс” эвсэл болон бусад намуудад хандан уриалж байна” гэжээ.