
Харин түүний “The Pregnant Widow” нэртэй шинэ роман нь өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд хэвлэгдэн гарсан ба худалдаанд гарсан даруйдаа олны анхаарлыг ихэд татаж, мөн шилдэг борлуулалттай номын жагсаалтанд багтаад байна.
Энэхүү ном нь сексийн талаар бодитоор, ямар нэгэн хөшиг хаалтгүйгээр, яг үнэнээр нь өгүүлснээрээ онцлог болжээ. Ямар нэгэн өөр сэдвээр бичигдсэн мөртлөө сексийн талаар цухас дурьдаад өнгөрдөг бусад зохиолуудтай адилгүй, тэр чигээрээ л сексийн тухай бичигдсэн “секс” роман болсон байна.
Зохиолч энэхүү номыг бичих болсон гол зорилгоо “Сексийн талаарх хүмүүсийн ойлголтыг улам чөлөөтэй, илэн далангуй болгохыг зорин, сэтгэхүйн хувьд чөлөөлөхийг хүссэн” хэмээн тодорхойлжээ.
Энэхүү зохиолд хүмүүсийн ил гаргадаггүй ч туршиж үзэхийг хүсдэг гаж этгээд зуршлууд, аюултай, сэтгэл хөдөлгөм туршилтууд, хориотой таашаал, гар хангалга зэрэг олон хаалттай сэдвийг ил болгон хөндөж чаджээ.
Хошин хэлбэрээр бичигдсэн 400 гаруй хуудастай энэхүү романы үйл явдал Италийн нэгэн нэгэн цайзад өрнөх ба сексийн хувьсал хийхийг хүссэн нэгэн нууцхан хүслээс эхлэх аж.
…1970 оны зун зохиолын гол дүр болох Kит Неринг зуны амралтаа өнгөрүүлэхээр найз охин Лилигийн хамт түүний нэгэн чинээлэг найз болох Шехеразадагийн Итали дахь гэр бүлийн цайзад нь зочлон очно. Энэ үеэр мөн түүний нагац Жоркүль болон найз бүсгүй Глориа нар цайзад ирнэ. Нэгэн өдөр Kит Неринг, Лили хоёр гадуур зугаалахаар гарах ба нутгийн залуус тэр хоёрыг ихэд шохоорхон харцгааж, тэд ч өөрсдөө нэгэн нууцлаг хүсэлд автагдана. Орой цайздаа эргэн ирсний дараа Kит Неринг сексийн шинэ мэдрэмж мэдрэхийг хүсэн, номын сангаас сексийн талаар бичсэн Англи зохиолчдын номоос уншиж эхлэнэ. Энэхүү номууд дээр бичигдсэн зүйлс түүний дур хүслийг улам бадруулах ба тэрбээр туршиж үзэхээр шийднэ. Эртний цайзын нэгэн өрөөнд дур хүсэлдээ автсан залуухан үзэсгэлэнт бүсгүй өөрийн биеэр нэгэн сонирхолтой аялал хийж эхлэх бөгөөд биеийнхээ бүх хэсгүүдээр илж таалахад хөгжим тоглож буй мэт өөр, өөр хөг аялгуу эгшиглэнэ.
Тэрбээр номоо үргэлжлүүлэн уншлаа. Ганцаараа хийх секс. Өөрөө өөрөөсөө хүртэж болох таашаал. Гар хангалга. Энэ хэсгийг уншихдаа тэр ихэд ичингүйрэв. Өрөөнд өөрөөс нь өөр хэн ч байхгүйг мэдэрмэгцээ эргэн тайвширч, дотроос нь буцлах нууцхан хүслээ дарж үл чадна. Туршиж үзэхээр болов. Гэвч түүнийг хэн нэгэн мэдчих вий гэсэн айдас зовооно. Өөрийн айдсаа ялан дийллээ. Аюултай, айдастай байх тусмаа амттай байдаг бололтой.
Тэр үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Оройн хоолны цаг болов.
Хоолны ширээний ард түүний найз охин Лили, ихэмсэг залуу Шехеразада нар сууцгаана. Китийн нүдэнд яагаад ч юм тэд нүцгэн харагдана. Бүр секс хийж буйгаар төсөөлөгдөнө. Би галзуурчихаж. Тэр номнуудыг дахиж хэзээ ч уншихгүй хэмээн бодов.
Өндөр чилгэр биетэй, нүдэнд дулаахан Шехеразадаг харангуут тэрбээр дахин өнөөх хачин бодолдоо эзэмдүүлэв. Тэр үнэхээр сайхан залуу аж. Түүнийг нүцгэн байхаар харвал ямар харагдах бол. Түүнтэй секс хийвэл ямар байх бол?
Ашгүй оройн хоол дуусч, тэд унтахаар өрөө рүүгээ явцгаав. Өрөөний үүдэнд ирээд хаалга руу гараа явуултал ард нь хэн нэгний амьсгал мэдрэгдэв. Эргэн хартал түүний ард сайхан залуу Шехеразада ирчихсэн байв. Ингээд тэдний халуухан шөнө эхлэв. Тэд хамтдаа ном уншин, гаж буруу этгээд бүгдийг туршив. Амттай ажээ…
Зохиолч Мартин Эмис гол дүрийн бүсгүйгээр төлөөлүүлэн эмэгтэй хүний хүсэл тачаал, сексийн далд хүсэл, түүнийгээ нуух ичингүйрэл зэргийг тод томруунаар харуулж чадсан нь энэхүү номын бас нэгэн давуу тал болсон байна. Мөн энэхүү зохиолын дүрүүд нь сексийн харилцааг тал бүрээс нь харуулах ба сексийн таашаалаар эрхэндээ оруулан захирагч түрэмгий этгээд, хууран мэхлэгч, урин тачаангуй сахиусан тэнгэр, хошин марзан алиалагч гээд баялаг өгүүлэмжтэй болж чаджээ.
Энэхүү романыг уншсанаар та өөрийнхөө дотор нуугдан буй цоо шинэ мэдрэмж, цоо шинэ таашаалыг ил гарган, мэдэрч чадна.
Ердөө эхний дөрвөн бүлгийг уншихад л та энэхүү номонд дурлана.
Энэхүү номыг “Хэтэрхий детальчлан, дүрсэлсэн маягаар сексийн үйл явцыг бичээгүй нь сексийн харилцааг илүү романтик, сайхан талаас нь харуулж, секс гэхээр бохир заваан зүйл ярьж байгаа гэсэн бодолд дийлддэг уламжлалт сэтгэлгээг халж чадахуйц хүчирхэг хүүрнэл зохиол болж чадсан байна” хэмээн шүүмжлэгчид дүгнэжээ.
Н.Наран