Н.Энхбаярын шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын шүүх хурал үргэлжилж байна

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн мөнгийг хувьдаа завшсан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлж, одоо үргэлжилж байна. Хуралд шүүгдэгчид оролцоогүй бөгөөд Н.Энхбаярын өмгөөлөгчөөр С.Нарангэрэл, Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгчид, шүүх бүрэлдэхүүн оролцож байна.

Н.Энхбаяр нарын гомдлыг өнгөрсөн сарын 30-нд хэлэлцэх байсан ч өмгөөлөгчдөд хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй гэх үндэслэлээр долоо хоногоор хойшилсон юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж