Уг сайтад “Монголын эрх баригчид “Рио Тинто”-гийн охин компанийн нэг, “Саутгоби Ресурс”-ийн хуулийн зөвлөхийг Монголоос явахыг хориглож байгаа нь уул уурхайн компаниудтой тохиролцохын тулд түүнийг ашиглаж байна гэсэн айдас төрүүлэхээр байна” гэж бичжээ.
Монголын АТГ хоёр сар түүний хэргийг шалгаад дууссан гэж эх сурвалжууд theaustralian.com-д хэлжээ. Австралийн Гадаад хэргийн сайдын оффисоос Монголын прокурорууд түүний хэргийг шалгаж байгаа гэж тус сайтад мэдэгдсэн байна.
“Саутгоби”, “Рио Тинто”-той тохиролцож наймаалцахын тулд Сараг ашиглаж байгаа гэж Монголын Уул уурхайн яамны нэгэн эх сурвалж хэлжээ. Өөр нэг эх сурвалж “хонгилын үзүүрт гэрэл харагдаж байхгүй, хэн ч юу ч хэлээд нэмэргүй” гэж хэлсэн байна.
Сараг өнгөрсөн аравдугаар сарын 19-д Хонконг нисэх гэж байхад саатуулж, Монголоос гарч явахыг нь хориглосон юм.
Люк Дийн гэдэг Сарагийн найз өнгөрсөн сард Улаанбаатарт түүнтэй ирж уулзсан бөгөөд “Мөрдөн байцаалт дуусаад Сара гэртээ ирэх байсан. Гэтэл хэн нэгэн гар дүрээд ирэхгүй болчихлоо” гэж тус сайтад хэлсэн гэжээ.