Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг арлын орны нэрт тулаанч Антонио Иноки халз тулаанд дуудсан билээ. Өмнө нь түүний мөн л халз тулаанд дуудахад аварга татгалзсан хариу өгч байжээ. Тэгвэл тэрээр энэ удаа ч гэсэн нэг их тоохгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Иноке зүгээр шоудаж, “Сенсаац” болгох гэж оролдож байна. Японы цагаан сар арванхоёрдугаар сарын 31-нд болдог. Тиймээс баярынхаа үеийн уур амьсгалыг бага зэрэг ч болтугай сонирхолтой байлгах үүднээс ийм дэмий юм ярьж байгаа юм” хэмээн хариулав. Харин тэрээр энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Богд Хайрханы “Цэцээ гүн” рүү явах гэж байгаагаа ярьж “Дүн өвөл чонон дахан доор унтаж, хээрийн цай ууж хамтдаа явахыг хүсвэл жиргээрэй. Харин бэлтгэлээ сайн базаагаарай” гэв. Тиймээс сүмогийн 68 дахь их аваргатай Их аваргатай хамт Богдхан ууландаа хээрийн цай ууж, хийморио сэргээхийг хүсч байвал жиргэцгээгээрэй.
Б.ЗУЛ
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин