Д.Сүрэнхор нэр хүнддээ халдвал гомдол гаргана гэжээ | News.MN

Д.Сүрэнхор нэр хүнддээ халдвал гомдол гаргана гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхор нэр хүнддээ халдвал гомдол гаргана гэжээ

Үйлдвэр, худалдааны яамны Тө­рийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийг Ул­сын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шал­гаж, прокурорын хяналтад өн­гөр­сөн сарын 13-нд шилжүүлсэн билээ. Хуульд зааснаар прокурор хав­таст хэргийг хянаж, нэмэлт мөр­дөн байцаалтад буцаах шаард­лагагүй бол нэг сарын дотор шүүхэд шилжүүлдэг.
Д.Сүрэнхорд холбогдох хэргийг Сүх­баатар дүүргийн хяналтын про­курор Ж.Чимгээ хянаж байгаа бөгөөд хавтаст хэрэгтэй танилцаад, нэмэлт мөрдөн байцаал­тад буцаахаар шийдсэн байна. Тодруулбал, хав­таст хэрэгт шаардлагатай нотлох ба­римтуудыг дутуу авсан гэж үзжээ. Мөн сэжигтний завшсан гэх эд хөрөнгийн үнэлгээ, иргэдээс за­лилж авсан мөнгийг ар гэрийнхэн нь хэрхэн төлсөн зэргийг тодруулах үндэслэлтэйгээр нэмэлт мөр­дөн байцаалтад буцаасан та­лаар эх сурвалж мэдээлэв.  
Иймд нэг үе төрийн өндөр албан тушаалд залран мандаж явсан ч мө­рийтэй тоглоомд толгойгоо мэ­дүүлж “эрүүгийн элемент” гэж нэр­лэгдэх болсон Д.Сүрэнхорд хол­богдох хэргийн талаар тандлаа.

ГАР УТСЫГ НЬ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ
Д.Сүрэнхор Үйлдвэр, худал­даа­ны яаманд ажиллаж байгаад 2005 онд гадаадад гарсан байдаг. Харин түүнийг яамны болон бусдын эд хөрөнгийг завшиж, залилсан гэх үндэслэлээр 2006 онд шалгаж эхлээд, гадаад руу оргон зайлсан гэх шалтгаанаар тодорхойгүй хуга­цаагаар хэргийг нь түдгэлзүүлээд байсан юм. Харин өнгөрсөн гуравдугаар сард  интерполын шугамаар баривчилж ирснээр хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Түүнийг Үйлдвэр, худалдааны яам­наас 108 сая төгрө­гөөр үнэлэгдэх эд зүйлийг завшсан гэж шинжээчид тогтоосон. Гэвч мөрдөн байцаалтаар түү­­ний улсад учруулсан хохирлын хэм­жээ 98 сая төгрөг болж буурчээ. Ту­хайлбал, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Бөөний худалдааны сүлжээ” төс­лөөс таван сая төгрөг, Үйлдвэр, ху­далдааны яамны барилгын их засварын мөнгө болох 73 сая төгрөг, “Олон улсын зах зээл судлалын төв”-ийн хоёр сая төгрөгийг бэлнээр гаргуулж авчээ. Үүнээс гадна яамны өмчид бүртгэлтэй, хэрэглэж байсан эд зүйлсээ үрэн таран хийсэн гэж шинжээчид дүгнэсэн байна. Д.Сү­рэн­хорын барьж байсан, яаманд бүрт­гэлтэй гар утсыг л гэхэд 500 мянган төгрөгөөр үнэлсэн аж. Мөн зөөврийн компьютер нь хоёр сая төгрөг, УБЗ улсын дугаартай “Ланд круйзер” автомашиныг нь арван сая төгрөгөөр үнэлжээ. Гэхдээ эд хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн ханшаар тооцох нь зөв үү, одоогийн үнээр үнэлэх үү гэдэг нь хавтаст хэрэгт тодорхойгүй байсан бололтой.
Мөн түүнийг иргэдээс 15 сая төгрөг залилсан гэдгийг нотолсон гэ­дэг. Хавтаст хэрэгт түүнд залилуул­сан гэх гурван иргэн хохирогчоор тогтоогдсон байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Э сэ­жиг­тэнд гурван сая төгрөг, 800 ам.дол­лар, иргэн Л гурван сая, Э найман сая төгрөгийг өгөөд алдсан гэдэг. Гэхдээ тэдний хохирлыг ар гэрийнхэн нь бүрэн барагдуулсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар хавтаст хэрэгт тодорхой дурдагдаагүйг эх сурвалж хэлсэн.  

Д.СҮРЭНХОР ХОЁР УДАА ЭМЧЛҮҮЛЖЭЭ
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярын талаар таагүй мэдээлэл агуулсан захидал Д.Сүрэнхороор хаяглагдсан байсан нь шуугиан тарьсан билээ. Тиймээс ч түүнийг залилан хийсэн гэхээс илүү улс төрийн золиос боллоо гэж дүгнэх хүн цөөнгүй. Гэхдээ түүний холбогдсон эрүүгийн хэрэгт хэн нэгэн улстөрч, захидал ямар ч холбогдолгүй гэдгийг хуулийнхан тогтоогоод байгаа аж. Гэсэн хэдий ч “Д.Сүрэнхор” гэдэг сэдэв олны анхаарлын төвд байсаар байгаа. Харин Д.Сүрэнхор бусдын анхаарлаас ангид байж, хуулийн дагуу үнэн зөвөө шийдүүлэхийг чухалд тооцож байгаа гэнэ. Тиймээс ар гэрийнхэн болон өмгөөлөгчдөө өөрийнх нь талаар мэдээлэл өгөхгүй байх даалгавар өгчээ. Мөрдөн байцаагч, хяналтын прокурорт ч хэргийн талаар мэдээлэл өгч, нэр хүндэд халдвал гомдол гаргана гэж сануулжээ.   Ойрын хүнээс нь түүний биеийн байдал ямархуу байгааг асуухад “Түүний тухай янз бүрийн таагүй мэдээлэл гарч байгаа. Д.Сүрэнхор мэдүүлэг өгөхгүй, өлсгөлөн зарласан гэдэг нь худлаа. Хуулийн дагуу л шалгуулж байгаа” гэснээс өөрийг хэлсэнгүй.  Д.Сүрэнхор хуульд заасан эрхийнхээ дагуу хэд хэдэн удаа өдрийн цагийн чөлөөгөөр гадуур гарчээ. Мөн түүний бие тааруу байгааг эх сурвалж хэлсэн. Тиймээс “Ганцхудаг”-ын эмнэлэгт хоёр удаа хэвтэн эмчлүүлжээ. Гэсэн ч батлан даалтад гарах хүсэлт гаргаагүй аж.
Д.Сүрэнхорд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр хяналтын прокурорт шилжүүлээд байсан. Хэрвээ прокурор ялын дүгнэлт үйлдэж, шүүхээр гэм буруутай нь нотлогдвол бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 5-10 жил хорих ял оноох талаар дээрх зүйл ангид заажээ.

Б.Цэцэгдэлгэр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-20 193.225.200.93

Enkhbayariin tuhai material ni unen shuu dee Hudlaa yum bol hudlaag ni notlooch

Avatar

зочин 2010-05-20 202.179.4.2

хөөрхий золиос азгүй амьтан энэ байтугай идэж уусан нь зүгээр л явж байхад 100 сая чинь бага мөнгө ш дээ авилгачдад ажлаа хийгээд зүгээр явж байхад олох л мөнгө дэндүү яараад байсан юмуу

Avatar

Зочин 2010-05-20 202.179.20.177

Энэ эргүү нөхрийн нэрийг ашиглаж НЭнхбаярын нэрийг сонгуулийн үеэр дэндүү гутаасан малнууд одоо өндөр албан тушаалд очоод бялуураад юу ч хийж чадахгүй сууцгааж байна

Avatar

Зочин 2010-05-20 202.131.226.98

uhsen baasiin chin ner hund

Avatar

Зочин 2010-05-20 180.235.173.11

12×17 hemjeetei gar khatgamal chingiss khaanii khurug zarakh buyu borluulj chadakh khuntei khamtran ajillana bilguun_t88yahoocom oor kholboo barina uu

Avatar

Зочин 2010-05-20 147.47.249.217

Гэвч 2005 онд Айвенхоу Майнз компани Оюу толгойтой ижил төстэй геологийн тогтоц бүхий орд газрыг баруун хойд Хятадад судлахаар Хятадын Засгийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж улмаар жил гаруйхны дараа Оюу толгойгоос зэс алтны хэд дахин илүү нөөцтэй болохыг урьдчилсан хайгуул судалгаагаар тогтоосон нь чих дэлсэв Энэ нь Хятадын Засгийн газрын Оюу толгойд төмөр болон хүнд автотээврийн замаар холбогдох гэж байсан төлөвлөгөөг цуцлахад хүргэжээ Ийм нөхцөлд Оюу толгойг олборлох нь ямар ч ашиггүй болж Айвенхоу Майнз ашигт малтмалын лицензээ БНХАУ-ын Бүх Хятадын Уул Уурхайн Товчоонд 2006 оны сүүлээр шилжүүлжээ

Avatar

Зочин 2010-05-20 203.91.117.3

2010 ONI 05-07 ND AMERIKAAS IRSEN MONGOLD YAWAAGUI BGAA 2003 ONII TSAIVAR NOGOON TUYATAI ONGIIN LEXUS LX 470 ZARNA MASH TSEMBEGER ONGO UZEMJ SAIN 99939396 95007010 91612268

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж