Леона Льюс шинэ клип гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Леона Льюс шинэ клип гаргажээ

“X factor” шоуны од өдгөө 27 настай Леона Льюс хамгийн сүүлд гаргасан “Lovebird дууныхаа клипийг гаргажээ. Шувууны өд бүхий цав цагаан өнгийн өмсгөлтэйгээр гарах Льюсийн энэхүү сингл “Glassheart” нэртэй түүний гуравдахь цомогт нь орж байгаа юм байна.

Тэрээр өнгөрсөн есдүгээр сард мөн “Trouble” нэртэй шинэ уран бүтээлийнхээ клипийг гаргасан. Энэхүү шинэ уран бүтээлдээ Леона Америкийн “Teen Wolf” дэлгэцийн цуврал киноны од жүжигчин, загвар өмсөгч 24 настай Колтон Хейнстэй хамтран  тоглосон байна. Түүний  “Lovebird” сингл хайр сэтгэлийн сэдэвт уянгын дуу бол  “Teen Wolf” мөн хайр сэтгэлийн тухай өгүүлэх бөгөөд клип нь нэгэн хосын аз жаргалт болоод үл ойлголцсон мөчийн талаар өгүүлдэг билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж