![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/c0b34767884147c5/c06791ba80962525big.jpg)
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, Элчин сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хамгийн түрүүд хэлэлцэх юм байна. Гадаадад суух Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлдэг бөгөөд энэ сарын 3-нд УИХ-тай зөвшилцөхөөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байгаа. Ингээд уг асуудлыг энэ сарын 4-нд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд өнөөдөр танилцуулж байгаа юм.
Ш.ЧИМЭГ