Спортын сэтгүүлзүйн зүтгэлтэн О.Уранчимэгийн алдрыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлзүйн зүтгэлтэн О.Уранчимэгийн алдрыг тэмдэглэнэ

Монгол Улсад спортын сэтгүүл зүй үүсэхэд чухал хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол яалт ч үгүй Биеийн тамирын дээд сургуулийн багш О.Уранчимэг билээ. Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, дэд профессор Урнаа багшийн хөдөлмөрийн алдрыг сургуулийнх нь спортын сэтгүүлзүйн ангийнхан тэмдэглэх гэж байна. 45 жил спортын салбарт олон шавь түрүүлсэн түүний алдрыг тэмдэглэх арга хэмжээ энэ сарын 12-нд Биеийн тамирын дээд сургууль дээр болох юм. Урнаа багшийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд спортын сэтгүүлчээр төгсч байгаа залуусын ур чадварыг сорьсон олимпиадын хоёрын даваа энэ сарын 10-нд болох аж.

Б.ЗУЛ
Эх сурвалж: Үндэсний шуудан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж