-Танай компанийн хувьд бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын иргэдэд хоёр дахь жилдээ түгээж байгаа. Түгээх явц хэдэн хувьтай байна?
-Энэ жил 10 мянган ширхэг зуух нийлүүлэхээр ажиллаж байгаа.Борлуулалтын ажил дууссан, түгээлт, суурилуулалт 99хувьтай явж байна, үндсэндээ дуусч байна гэсэн үг.
-Ер нь өнгөрсөн хугацаанд нийт хичнээн зуухыг, хэрхэн айл өрхүүдэд түгээв?
-Мянганы сорилтын сангаас санхүүжүүлж байгаа төсөл өнгөрсөн жилийг оролцуулаад Улаанбаатар хотын 70 хороонд явагдаж байна. Өнгөрсөн жил манай компани 13мянга гаруй зуухыг өрхүүдэднийлүүлсэн. Энэ жил 10мянгыг нийлүүлээд дуусч байна. Иргэдийн төсөлд хамрагдах идэвхи харьцангуй сайжирсан байна.
-Бүтээгдэхүүний онцлогын талаар?
-Нэгд, манай компанийн зуух нь монгол хүний оюун ухаанаар монгол ахуйд зориулагдан бүтээгдсэн. Жишээ нь, гэр хорооллын айлууд зуухыг зөвхөн гэрийн халаалтын зориулалтаар ашиглахаас гадна хоол, цайгаа чанаж болгоход ашигладаг. Өөрөөр хэлбэл,тогоо тавих боломжтой байхаар загварыг боловсруулсан. Хоёрдугаарт, гэр хороололд амьдардаг, гэхдээ гэрт биш, байшинд амьдардаг айлууд олон. Тэдгээр айлууд ханан пийшингээрбайшингаа халаадаг. Ханан пийшин нь зуухнаас гарч байгаа дулааныг илүү том орон зайд түгээж, удаан хадгалдагаараа давуу талтай. Тиймээс бид зуухаа мөн байшинтай айлд зориулж, ханан пийшинд холбох боломжтой төрлөөр үйлдвэрлэж байгаа. Мэдээж хэрэг, эдгээр зуух нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэнэ.
-Хүмүүс энэ зуухыг утаа гаргадаггүй гэж ойлгодог. Ер нь энэ зуухны ач холбогдол, үр дүн харагдаж байна уу?
-Утаагүй гэхээсээ илүү эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталтат технологитой гэдгээрээ онцлог. Бүрэн шаталттай гэдэг нь хатуу түлш буюу нүүрсийг бүрэн шатаана гэсэн үг. Нүүрс, түлш дутуу шатахаараа утаа гаргадаг. Утааг дутуу шатсан түлш гэж ойлгож болно. Тэгэхээр, манай зуух түлшийг бүрэн шатааснаар агаарт тархах хорт бодисыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулж байгаа юм. Нөгөө ойлголт буюуэрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь бага түлшээр их дулаан ялгаруулдаг гэсэн санаа. Тусгай зориулалтын шавар доторлогоо нь дулааныг жигд, урт хугацаанд гаргадаг юм. Үүгээрээ бас нүүрс ч хэмнэнэ, утаааг ч багасгана. Мөн, эдгээр зуух нь утаа, үнс бага гаргадаг учир айл гэр ч илүү цэвэр цэмцгэр орчинд амьдарч, гадаа гудамжинд үнс нурам бага хийснэ гэсэн үг.
-Бүрэн шаталтад зуухыг хэрэглэснээр иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байж чадах уу?
-Хэмнэлттэй. Өнгөрсөн жил хэрэглэгчдийнхээ 50 гаруй хувиас судалгаа авч үзэхэд өмнө нь ердийн зуухыг өдөрт 4-5 удаа галладаг байсан бол бүрэн шаталтат зуухыг өдөрт 2-3 удаа галлаж, хоёр дахин бага түлш зарцуулж байгаа нь харагдсан. Мөнгөнд хэмнэлттэй, экологийн хувьд сөрөг нөлөө бага, хог хаягдал, үнс тортог багатай, угаарын эвргүй үнэргүй учраас айл өрхийн цэвэр цэмцгэр байдалд тустай, цөөн галлаж хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн гээд давуу талууд байна. Энэ ч утгаараа энэ жил төсөлд хамрагдах идэвхи нь өмнөх жилээс илүү байна.
-Утааны улирал эхэлчихлээ. Бүрэн шаталтат зуух хэрэглээд байгаа ч утаа багасах шинж байна уу?
-Ер нь энэ төслийн үр дүнг хэрэглэж байгаа иргэд л дүгнэх байх. Өмнөхөөсөө нэг дахин бага нүүрс түлж, түүнийгээ үр дүнтэй шатаагаад утааг нь бууруулж байна гэдэг утгаараа үр дүн гарч байгаа. Үүнийг Монголын мянганы сорилтын сангийн болон гадаадын мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны дүгнэлт баталж байгаа. Хэрэв энэ төсөл хэрэгжээгүй бол, Засгийн газар арга хэмжээ аваагүй бол өнөөдөр байдал ямар байсныг төсөөлөхөд бэрх. Улаанбаатар хотод жилд 30 гаруй мянган айл өрх орон нутгаас ирж суурьшдаг гэсэн тоог бас бодож үзэх хэрэгтэй. Ер нь агаарын бохирдолтой тууштай, тасралтгүй тэмцэж байж хүссэн үр дүндээ хүрнэ.
-Төсөл хэрэгжиж эхлэх үед угаартлаа, зуух буудлаа, халахдаа удаан байна гэх зэрэг шүүмжлэл нэлээд гарч байсан. Иргэдийн хэрэглээний түвшин дээшилж байна уу?
Үүнд хоёр ялгаатай тохиолдол байгааг сайн ойлгох хэрэгтэй. Нэг нь зуух, нөгөө нь ханан пийшин, хоёр тусдаа төхөөрөмж. Төслөөрзөвхөн зуухыг л нийлүүлж байгаа. Зууханд угаартах, буудах гэсэн ойлголт огт байхгүй, харин айлуудын ханан пийшин нь задрах тохиолдол мэр сэр гардаг. Ер нь айлуудын ханан пийшин нь зөв баригдаагүй байх нь элбэг байдаг.
-Ханан пийшин задардаг гэж байна, энэ нь яг юунаас болдог вэ?
Ханан пийшин буудлаа, задарлаагэж яриад байгаа нь ямар учиртайг энгийнээр тайлбарлая. Ханан пийшингээр дамжин гарч байгаа утаа хэвийн сорогдон гарахгүй байгаагаас үүдэн зуухнаас гарсан халуун агаар ханан пийшин дотроо хуримтлагдан, даралт үүсгэж, улмаар үүссэн даралтыг ханан пийшин ньдаахгүйболохоороо аль нэг эмзэг газраараазадарч байгаа хэрэг юм.Үүний үндэс нь буруу галлагаа, яндангийн байрлал, дулаалга,зөв биш хийцтэй ханан пийшин юм. Энэ асуудал нь агаарын даралтын өөрчлөлт ихтэйхавар, намрын улиралд нь ихэвчлэн тохиолддог. Одоо хүмүүс галлагааг зөв хийдэг болж байна. Галлаж чадахгүй байна гэсэн дуудлага ирэх нь эрс багассан.
-Тэгвэл ханан пийшинг зөв зүйтэй ашиглахын тулд яавал зохих вэ?
Ханан пийшингээ байнгын галлагаатай байлгах хэрэгтэй. Хэрэв боломжгүй бол пийшинд хургасан жаврыг гаргасны дараа галлах ёстой. Мөн янданг ханан пийшингийн дотор агаарын урсгалын огтлолтой ижил огтлолоор, хөлрөхгүй материалаар хийж, дээш гаргах хэрэгтэй. Янданг дээврээр дээш гаргахдаа шувуу нуруутай ойрхон, 0.8метр гаргах ёстой, эс тэгвэл яндан дээшээ урт гарснаас болоод хөлрөлт үүсдэг, бага гаргавалшувуу нуруунд цохигдсон салхинд давтагддаг. Хөлрөлт, цангаас үүдэн яндан бөглөрөхөд таталтгүй болж, дээрх асуудал үүсдэг. Ер нь яндангаа байнга анзаарч, хөөлж, дотор нь үүссэн бөглөрлийг цэвэрлэж байх хэрэгтэй. Үүний тулд ханан пийшинд идэвхижүүлэгч таг хэрэг болдог. Хэрэв идэвхжүүлэгч таг байхгүй бол түүнийг суулгах хэрэгтэй. Галлагаа хийгээгүй удсан үед юмуу, хэт хүйтэрсэн үед хуурай модоор тэр идэвхижүүлэгч нүхэндээ нэг цаг орчим галлагаа хийсний дараа галлагаагаа зуухандаа хийх байдлаар аюулгүй ажиллагааг хангах ёстой.Мөн мэргэжлийн байгуулагын зөвлөгөөг байнга авч байх хэрэгтэй. Манай компани зуухаа ханан пийшинд холбож байгаа тохиолдолд онцгой анхаарч, угсрахдаа мэргэжлийн хүмүүсээр ханан пийшинд оношлогоо хийлгэж, хийцийнхувьд асуудалтай бол зөвлөгөө өгч, засуулан холбодог, мөн байшингийн дулаан алдалтыг нь тодорхойлж, зөвлөмж өгдөг.
-Зуухны ашиглалт, аюулгүй хэрэглээг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?
Инженер хүний хувьд, мөн энэ бүтээгдэхүүнийг иргэдэд түгээж байгаагийн хувьд, аюулгүй ажиллагааны талдээр хэлэх зүйлс байна. Иргэд маань галтай маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Аливаа биетийн ноцох температур материалаасаа хамаарч 200-300градусаас эхэлдэг. Тиймээс халдаг, шатдаг зүйлсийн ойр орчимд галд өртөмтгий биет байрлуулахгүй байх, халалт өгдөг биеттэй харьцаж байгаа хэсгүүдийг тусгаарлагчаар тусгаарлах шаардлагатай. Зуухны амны орчимд төмөр тавиур, доор нь галд тэсвэртэй тусгаарлах суурь, янданг 50х50 хэмжээтэй төмөр бариувчтай байлгах гэх мэт өөрсдөөс хамаарах зүйлээ хийхэд л болно. Бид Онцгой байдлын албатай хамтарсан үзлэг, судалгаа байнга хийдэг. Судалгаанаас харахад, галын аюул хоёр шалтганаас ихэвчлэн гардаг. Нэг нь яндан, нөгөө нь цахилгааны утас.
-Энэ шинэ төрлийн зуухыг галлахдаа яг яаж галлавал зохилтой вэ? Зөв галлагаа гэж юуг хэлээд байна?
Зөвгаллагаа хийхнь зуухны ашиглалтыг уртасгаж,мөнгийг хэмнэхээс гадна угаартах, дээр ярьсан ханан пийшингийн задралаассэргийлэх гээд олон талын ач холбогдолтой юм. Хуучин зууханд доор нь модоо, дээр нь нүүрсээ хийж байгаад галладаг шүү дээ. Бүрэн шаталтат зуухны хувьд эсрэгээрээ байх ёстой. Буруу аргаар галлавал түлш их зарцуулна, мөн бүрэн шатахгүй, утаа тортог, үнс нурам их гаргана. Энгийн жишээгээр тайлбарлая л даа. Шүдэнз зураад доош нь харуулж барихад маш хурдан шатах хэрнээ бүрэн шатдаггүй, харин дээш нь харуулаад барихад удаан, бүрэн шатдаг. Үүнтэй яг адил.
-Танайх зуухны хэрэглэх заавар, аюулгүй ажиллагааны талаар зөвлөгөө өгдөг үү?
Бид зуухаа хүргээд, суурилуулаад, аюулгүй ажиллагааны заавар дүрмийг танилцуулаад, галлаж өгөөд, гарын авлага өгдөг. Мөн энэ жил “Бүрэн шаталтат зуухыг хэрэглэх журам” гаргаж батлуулан, айл өрх бүрт нэг бүрчлэн танилцуулаад, зөвлөгөө нь өгдөг болсон. Аюулгүй ажиллагаа, хэрэглэх арга, галлагааны заавар, цэвэрлэгээ, ашиглалт бүх зүйлс багтсан. Иргэд энэ журамтай танилцаад гарын үсгээ зурснаар бүтээгдэхүүнээ зөв хэрэглэх, аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй болохоос гадна хариуцлагаа ухамсарлах давуу талтай.
-Иргэдийн зүгээс хүндрүүлж, чирэгдүүлж байгаа зүйл бий юу?
Ер нь гайгүй шүү, бидний ажлыг иргэд маань хүндэтгэн, хүлээцтэй, дэмжин хандаж байгаад баяртай байдаг. Ойрд иргэдээс ирж байгаа хүсэлт гэвэл “зуухны борлуулалт дууссан байна, зуухаа авч чадсангүй, яах вэ?” гэсэн асуулт байна. Үүгээр дамжуулан иргэддээ мэдээлэл хүргэхэд удахгүй Монгол улсын засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гийн санхүүжилттэй Нийслэлийн зургаан дүүрэгт төслийн зуухыг үргэлжлүүлэн борлуулах болсон. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах бүсэд хамрагдсан айл өрхүүд өмнө нь зуух аваагүй бол энэ гэр цэгүүдээс зуухаа авах боломжтой болж байгаа. Иргэд үүнд идэвхитэй оролцож, нийслэл хотынхоо агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаарай гэж уриалах байна даа.