“Дэлхийд дурласан сар” нэртэй дэлгэцийн шинэ бүтээл өнөөдөр 19.00 цагт “Өргөө” кино театрт нээлтээ хийх гэж байна. Энэ жил “Худалч залуу”, “Жексон амьд” инээдмийн уран сайхны кинонуудыг үзэгчдэд хүргэсэн “Herub” энтертайнментын ээлжит ши нэ уран бүтээл ийнхүү үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Уг киноны найруулагчаар “Herub” энтертайнментын найруулагч С.Баттулга, продюсераар О.Болдсайхан, зураглаачаар Г.Баттулга, нар ажиллажээ. “Дэлхийд дурласан сар” киноны гол дүрд хошин уралгийн “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, SBN телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Баярмаа, Б.Мишээл, С.Баттулга, Б.Одбаяр нар тогложээ.
Г.ДАША