
Төлөвлөж байгаагаар бол он гараад дулааны үнэ одоогийнхоос 20 хувь, цахилгааны үнэ 15 хувиар нэмэгдэх бололтой. Цахилгааны үнийн тухайд, айл өрхийн хэрэглээ 150 кв.цагаас илүү гарсан тохиолдолд 15 хувиар нэмэгдсэн үнэ төлөх бололтой. Эрчим хүчний салбар 44.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа хэмээн үнэ нэмэх болсон шалтгаанаа тайлбарлаж байна.
У.БОЛОР