Европын хамгийн их авлига дэлгэрсэн улс бол Украин гэсэн дүгнэлтийг Засгийн газрын бус Transparency International (TI) гэдэг олон улсын байгууллага хийлээ. TI байгууллага нь 2012 оны авлигын жил тутмын индексээ өнгөрсөн лхагва гаригт танилцууллаа. Тус байгууллагын судалгаанд дэлхийн 176 орон хамрагдсан байна. Зуун онооны үнэлгээнээс 26 оноотой Украин 144-т орж байгаа нь Европын хамгийн өндөр авлигатай орноор нэрлэгджээ.
Монгол улс авлигын индексээр 30-39 оноотойгоор 94 дүгээр байрыг Сенегалтай хуваалцан “эзэлж”, Молдавын ард бичигдэв.
Авлигын төвшнөөрөө Орос индексийн 133-рт бичигджээ. Transparency International байгууллагын мэргэжилтнүүд Орост авлигын эсрэг иргэний идэвх өндөржсөнийг анх удаагаа тэмдэглэсэн байна. Энэ жилийн индексийн судалгаанд дэлхийн 176 орныг хамааруулж, шинэ аргачлалаар хийсэн байна. Оросын Батлан хамгаалах яамны авлигатай хийж байгаа тэмцэл энэ индекст тусгагдаагүй бололтой.
Оросын авлигын төвшин нэмэгдэн Гондурастай эн зэрэгцэв. Фото: iStockPhoto
“Авлигатай тэмцэхгүй байх аргагүй боллоо. Батлан хамгаалах, Хөдөө аж ахуйн салбарууд эрх баригчдын хувьд чухал бөгөөд ойрын зургаан жилдээ босоо засаглалын тогтвортой байдлыг хангах ёстой” гэсэн тайлбарыг Transparency International-ийн Оросын салбарын тэргүүн Елена Панфилова сэтгүүлчдэд хийжээ.
Нийгмийн идэвх өсч байгааг Transparency өнгөрсөн жилээс анзаарч ирснийг тэр бас хэлэв.
“Авлигыг хүлээн авах индекс нь олон орнуудын нийгэм, засаг төр энэ асуудалд ихээхэн анхаарах болсныг харууллаа” гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээнд мөн өгүүлжээ. TI индекийн эхний байрыг тус бүр 90 оноо авсан Дани, Финлянд, Шинэ Зеланд эзлэв. “Эдгээр орнууд мэдээлэлээр хангах системийн хөгжлийнхөө буянаар авлигын хамгийн бага төвшнийг авлаа. Мөн төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааг зохицуулах хууль журам сайн байгаа” гэж TI тэмдэглэжээ. Эдгээр орнуудын дараа Швед, Сингапур, Швейцари, Австрали, Норвеги, Канад, Нидерланд, Исланди, Люксембург, Герман, Гонконг, Барбадос, Бельги, Япон, Их Британи, АНУ бичигдсэн байв.
Авлигын чансааг Афганистан, БНАСАУ, Сомали төгсгөж байгаа бөгөөд индекс зохиогчдын үзсэнээр эдгээр орнуудад “Төрийн институтын үр дүнтэй ажиллагаа болон тайлагнал дутагдаж буй” гэнэ. Харин тэднээс арай дээгүүрт Судан, Мьянма, Узбекистан, Туркменистан оржээ.
Энэ жилийн хувьд шинэ аргачлалаар индекс тогтоож байгаа учраас үзүүлэлтийг өмнөх жилтэй харьцуулах нь утгагүй. Одоо индексийн үзүүлэлт нь 0-иос (хамгийн их авлигатай) 100 (хамгийн бага авлигатай) оноо хүртэл үнэлэгдэж байна. Өмнө нь төрийн салбаруудын авлигын төвшнийг 0-10 хүртэл оноогоор хэмжиж байлаа. Улс бүрээс нэгэн тодорхой хугацааны мэдээллийг авсан дээр шинэ аргачлал нь авлигын төвшнийг тогтоохоор болж байгаа гэнэ. Тэр нь дээрх хугацаанд улс орны өөрчлөлт ямар байгааг харуулах ёстой. Өмнөх индексүүдэд өнгөрсөн хоёр жилийн мэдээг үндэс болгож байжээ.
Дампуурлын эрмэгт дэнжигнэж байгаа Грект боломжийн 100 оноос 32-ыг авснаар Европын холбоондоо хамгийн их авлигатай гэсэн нэрийг зүүлээ. Герман 79 оноо аван Европдаа наймад, дэлхийд 13-т оров. Ийм маягаар Германд хийж буй авлигын эсрэг тэмцэл нь АНУ ба Францаас дээгүүр үнэлэгдлээ. Эдгээр улсууд дэлхийн чансаанд 73, 71-д бичигджээ.
Дэлхийд хамгийн шударга улс орнууд нь Дани, Финлянд, Шинэ Зеланд болсон бөгөөд тэд тус бүртээ 90 оноотой. Харин хамгийн сүүлчийн байранд байгаа орнууд дөнгөж найман оноо авсан байлаа.
Европын холбооны сүүлийн байранд Итали (42 оноо – 72-т). Испани, Португали тус бүр 30 болон 33 байранд байна. Transparency International Европын орнуудад хандан авлигатай идэвхтэй тэмцэхийг уриалжээ. Авлтигын чансаа нь бие даасан хүрээлэн байгуулагын судалгаанд үндэслэгдсэн. Төрийн албаны салбарт авлигын тооны талаарх үнэлгээ нь нэгэн нөхцлөөр тоологдохгүй учраас шүүх, прокурорын болон хэвлэл мэдээллийн ажлын үр дүнг их анхаарснаа Transparency International онцолсон байлаа.