Топ Э.Одгэрэл “Гоёл 2013”-т оролцоно гэв үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Топ Э.Одгэрэл “Гоёл 2013”-т оролцоно гэв үү?

Ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлох зорилготой “Гоёл 2013” наадам дөрөв хоногийн дараа эхэлнэ. Энэ сарын 10-13-нд “Наран моторс”-ын байранд өдөрт дөрвөн удаагийн тоглолт хийж шинэ загваруудыг танилцуулахаар бөгөөд хаалтын шоу уламжлал ёсоор Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болох юм. Наадмын эргэн тойронд жилийн жилд хэн энэ жилийн топ тодель болох вэ, хуучин топуудаас хэн хэн оролцох бол гэх зэрэг элдэв шуугиан дэгддэг.

Саяхан хэвлэл, мэдээллээр топ модель Э.Одгэрэл “Үнэ цэнээ алдсан “Гоёл” наадамд топ модель Д.Болормаа бид хоёр дахин оролцохгүй,  харин бусад загварын шоунд оролцоно” хэмээн ярьсан байсан. Гэтэл өнөөдөр хэвлэлээр Дизайнеруудын холбооны тэргүүн Ч.Оюунцэцэг үүнийг эрс няцаан топ Э.Одгэрэл “Гоёл 2013” наадмын зохион байгуулагч нартай холбоотой байгаа, наадам болохоос хоёр хоногийн өмнө Сингапураас эх орондоо ирэх бөгөөд “Гоёл-2013” оролцоно гэж мэдээлжээ. Топ Э.Одгэрэл саяхан болж өнгөрсөн “Торго” салоны загварын шоунд оролцоод алжаалаа тайлахаар Сингапурыг зорьсон. Тийм болохоор топ Э.Одгэрэл өмнөх ярилцлагаасаа буцаж “Гоёл”-доо оролцохоор шийдсэн эсэхийг “Гоёл 2013” наадам эхэлтэл хүлээх л үлдлээ.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж