АНУ-ын Вашингтон, Колорадо мужуудад өнөө өглөөнөөс эхлэн 21-ээс дээш насны иргэн 28.4 грамм марихуаныг биедээ авч явах эрхтэй болжээ. АНУ-ын ихэнхи мужуудад иргэд марихуаныг бага хэмжээгээр хэрэглэхийг хуулиар хүлээн зөвшөөрөх эсэхийг сар гаруйн өмнөөс хэлэлцэж эхэлсэн бөгөөд өчигдөр Вашингтон, Колорадо мужуудад анх удаа олонхийн дэмжлэгтэйгээр марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн хууль батлагдсан байна.
Хууль санаачлагчдын мэдээлснээр марихуаныг тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдэд өндөр хяналтан дор ихээхэн хэмжээний татвар төлөх нөхцөлтэйгээр худалдаалах гэнэ. Үүнээс өмнө 1998 онд АНУ-д марихуаныг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг хуулиар зөвшөөрч байжээ. Дашрамд сонирхуулахад тус мужуудад бага хэмжээгээр марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн хэдий ч олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хэвээр байгаа юм байна.
Б.АНХТУЯА