Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 14.00 цагт мэдээлэл хийх гэж байгаа талаар бид мэдээлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газраас арилжаалсан 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Ц.Энхтүвшин нарын хүмүүс мэдээлэл хийхэд оролцсон юм.
Өнөө өглөөний байдлаар үнэт цаас арилжаалсан мөнгө Монголд орж ирээд байгаа бөгөөд хүү нь өнөөдрөөс тооцогдож эхэлж байна. Бондын хүү жилд 70 сая ам.доллар, 10 жилийн дараа гэхэд нэг тэрбум ам.доллар болох юм байна. Иймээс Монгол Улс Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэдээ хүртэл хариуцлагатай улс болох ёстойг Төрийн тэргүүн санууллаа.
Дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.
Д.ОЮУН