Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдлээ

НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тунхагласан. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газар, Монголын залуучуудын холбоо хамтран төрийн байгууллагуудаар “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-ийг аялуулж эхэлсэн юм. Өнөөдөр Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдэж, уг дэвтрийг төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа хүлээн авлаа.  Зам, тээврийн яамны газар хэлтсийн удирдлага болон албан хаагчид гээд нийт 150 хүн “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т гарын үсэг зурав. Зам, тээврийн яамны хамт олон  уг дэвтэрт гарын үсэг зурахдаа “Төрийн албан хаагч ёс зүйтэй, төрийн үйлчилгээг хувийн ажил хэргээс дээгүүр тавих, авлигаас ангид байна” гэсэн амлалт өглөө.

2003 онд батлагдсан НҮБ-ын Авлигын эсрэг конвецид Монгол Улс  2005 онд нэгдэн орсон юм.
                                          

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж