Монголбанк ам.доллар худалдсангүй

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Монголбанк ам.доллар худалдсангүй

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 22 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төв банк арилжааны банкуудад ам.доллар худалдаагүй аж.

Харин дуудлага худалдаагаар Монголбанк 34 сая юанийг 225.62 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав. Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэвт гадаад валютын дуудлага худалдаа явуулдаг юм.

Монголбанкнаас зарласан өчигдрийн ханшаар ам.доллар 1402.01, юань 225.25 төгрөгтэй тэнцүү байна. Энэ сар гарснаас хойш ам.долларын ханш таван төгрөгөөр өсөөд байна.  

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж