
Дэйв Брубек амьдралынхаа туршид нийт 250 жааз хөгжим бичиж дэлхийн сонгодог хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн дэлхий хөгжмийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгддөг авъяаслаг уран бүтээлч байсан юм. Тэрээр АНУ-ын сонгодог хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж Ерөнхийлөгч асан Жон Кеннедегийн нэрэмжит хүндэт шагналыг одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагаас гардан авч байжээ. Түүнчлэн тэрээр дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцийн “Connecticut Arts Award”-аас эхлээд хэд хэдэн томоохон шагналыг хүртэж байжээ.
Э.АНХТУЯА