“Cashmere workshop” шинэ коллекцио дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

“Cashmere workshop” шинэ коллекцио дэлгэлээ

Монголын загварын ертөнцөд ноолууран даашинзны тансаг шинжийг илтгэдэг “Cashmere Workshop” брэнд  2013 оны шинэ загварын дээжсээ танилцууллаа. Тус брэнд загварын үдэшлэгтээ өдөр тутмын, гоёлын, үдшийн гоёлын даашинз гэсэн гурван коллекцио танилцуулсан юм. Уг шоунд дэлгэсэн гоёмсог даашинзууд ноолууран дээр  хээ дүрслэлийг зурж урласан гэдгээрээ онцлог шинэ бүтээгдэхүүн болжээ.  Мөн уг шоунд зориулан Швейд Францаас үнэт торон материал, Австриас шинэ загварын Сваровский шигтгээг тусгайлан захиалж авчран тансаг зэрэглэлийн цор ганц даашинз урлажээ. Тус брэндийн уран гартнууд үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхол, бие галбирын онцлогт нийцүүлэн тусгай загварыг цор ганц хувиар бүтээж өгдөг нь  тэдний давуу тал байсаар ирсэн аж.

 “Cashmere Workshop” брэнд  2013 оны шинэ загварыг тайзнаа топ модель Э.Сэлэнгэ, Ч.Ундрах, загвар өмсөгч О.Пүрэвдулам зэрэг чадварлаг загвар өмсөгчид амилуулсан юм. Ийнхүү дахин давтагдашгүй байдлыг эрхэмлэсээр ирсэн “Cashmere Workshop” брэнд шинэ жилийн бэлэг болгон шинэ загваруудаа  ихэмсэг бүсгүйчүүддээ зориулан  дэлгэлээ.

“Cashmere Workshop” брэнд  2013 оны шинэ загварыг коллекцийн зэргийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж