Иранд газар хөдөлж, таван хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Иранд газар хөдөлж, таван хүн амь үрэгдэв

Ираны Өмнөд Хорасан мужийн Зохан хотын ойролцоо өчигдөр орой 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас таван хүн сууцандаа даруулан нас барж, 20 хүн гэмтэж бэртсэн байна. Тегераны Их cургуулийн газар хөдлөлтийг судлах төвөөс мэдээлснээр энэхүү газар хөдлөлт Зохан хотоос 25 км-ийн зайтай газар орой 17:08 минутын үед болсон байна. Газар хөдлөлтөөс болж Хорасан мужийн 12 тосгон хохирол амсан, байшин барилгуудад ан, цав гаран, цахилгааны төхөөрөмжүүд эвдэрчээ. Ираны “Fars” мэдээллийн агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээ Зохан мужийн нийслэл Бирженд хотод хүртэл мэдрэгдсэн байна. Иранд үүнээс өмнө өнгөрөгч наймдугаар сард баруун хойд хэсгийн нутагт газар хөдөлсний улмаас 300 хүн амь үрэгдэж байсан юм. Мөн өнгөрсөн 2003 онд Ираны Бам хотод хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас олон мянган хүн амь үрэгдсэн байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж