Гвинет Пэлтроу хуримынхаа ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Гвинет Пэлтроу хуримынхаа ойг тэмдэглэв

Холливудын дур булаам бүсгүйчүүдийн нэг Гвинет Пэлтроу өчигдөр “Coldplay” хамтлагийн дуучин нөхөр Крис Мартинтайгаа хуримласны есөн жилийн ойг Дубайд тэмдэглэсэн байна. Хосууд хуримынхаа ойг тэмдэглэхээр эртнээс төлөвлөж байсан хэмээн саяхан “InStyle”-д ярилцлага өгөхдөө тэрээр хэлсэн. Түүнчлэн Гвинет “Мартинтай амьдарсан есөн жилийн хугацаанд миний уран бүтээл болон хувийн  амьдралд  олон сайхан зүйл тохиолдсон. Магадгүй бид адилхан уран бүтээлчид учраас бие биеэ ойлгодог байх” хэмээн ярьжээ.

Гвинет 2004 онд том охин Apple, хоёр жилийн дараа хүү Моses-ийг төрүүлсэн юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж