ТЕГ-ын дэд даргаар Д.Ариунсанг томилжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын дэд даргаар Д.Ариунсанг томилжээ

Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Д.Ариунсанг томилжээ. Түүнийг шинэчлэлийн Засгийн газрын танхим өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хуралдсан ээлжит хуралдаанаараа хэлэлцээд тус албанд томилжээ. Тагнуулын ерөнхий газар нь тэргүүн дэд дарга, дэд дарга гэсэн хоёр орон тоотой аж. Харин дэд даргынх нь суудал өнгөрсөн хавраас эхлээд сулраад байсан юм. Учир нь өмнө ажиллаж байсан дэд дарга Ашигт малтмалын газрын даргаар томилогдсоноос хойш орны хүнийг нь томилоогүй байжээ. Ийнхүү нэгэн үе Татварын ерөнхий газрын дэд дарга байсан, дэд сайд асан Д.Ариунсан одоо Тагнуулын ерөнхий газрын дэд дарга болов.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж